ГУРВАН ХҮНЭЭС "COVID-19"-ИЙН ХАЛДВАР ИЛЭРЧ НИЙСЛЭЛД БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 7 БОЛЛОО

2020-11-14  

 ЭМЯ-наас өнөөдөр хийсэн ээлжит мэдээллээр өчигдөр 11 дүгээр сарын 13-нд нийт 820 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнээс халдвар илрээд байна. Ингэснээр манай улсад "COVID-19"-ийн 416 тохиолдолд бүртгэгдээд байгаа. 

Коронавируст халдварын талаарх ХӨСҮТ-ийн мэдээллийг тус төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. 11 дүгээр сарын 13-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийтдээ 820 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 3 хүнийн шинжилгээнд "COVID-19" илэрч, 817 хүний шинжилгээнд илрээгүй байна гэв. 

Тусгай үүргийн онгоцоор Өмнөд Судан улсаас энэ сарын 2-нд ирсэн 121 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд ажиллаж буй 3 хүний шинжилгээ, мөн тандалтын зорилгоор хийсэн 22 хүний шинжилгээ, Орхон аймагт тусгаарласан 3 хүний шинжилгээ, батлан хамгаалахын 64 алба хаагч болон ХӨСҮТ-ийн 45 эмч, ажилтны шинжилгээнд коронавирус илрээгүй байна. 

Харин ХӨСҮТ-ийн тусгаарлалтад буй 2 эмч, ажилтны шинжилгээгээр "COVID-19" илрээд байна. Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа өвчлөлийн голомтод ойрын хавьтлын 140 хүнийг шинжлэхэд энд давтан шинжилгээгээр нэг хүнд коронавирус илрээд байна. Энэ нь 4 настай хүүхэд байна. Хоёрдогч хавьтлын 2700 хүнийг илрүүлж, 646 хүнийг шинжлэхэд бүгдэд нь халдвар илрээгүй байна. Тухайн буюу нийслэл дэх голомт дахь батлагдсан тохиолдол 7 боллоо. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн хийж байгааг мэдээллээ. 

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 150 хүнд шинжилгээ хийхэд 103 хүний шинжилгээний хариу мөн сөрөг гарчээ. Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 416 болсноос эдгэрсэн 328 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн гарч, ажиглалт руу шилжсэн. ХӨСҮТ-д 83 хүн эмчлэгдэж, нэг хүн хүнд, 16 хүн хүндэвтэр, 66 хүн хөнгөн байгааг мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 450 гаруй эмч мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж байна. 
 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?