ТЭЭВРИЙН ЖОЛООЧИЙН ХҮҮ БОЛОН ТУСГАЙ НИСЛЭГЭЭР ИРСЭН ЗОРЧИГЧООР ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2020-11-14  

 Өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусний хоёр шинэ тохиолдол лаборатрорийн шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, тээврийн жолоочийн 4 настай хүүхдийн хоёр дахь шинжилгээнд коронавирус илэрчээ.

Мөн 10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээ халдвартай гарчээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдварын 414 тохиолдол бүртгэгдэж байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?