ӨНГӨРСӨН 24 ЦАГТ ДЭЛХИЙ ДЭЭР 600 МЯНГА ГАРУЙ ХҮН “COVID-19”-ӨӨР ХАЛДВАРЛАЖЭЭ

2020-11-14  

Өнөөдрийн байдлаар дэлхийн 218 улс орон нутаг дэвсгэрт “COVID-19” халдвар бүртгэгдэж уг халдвараар 52 сая 400 мянган хүн өвчилсөн бөгөөд 1 сая 200 мянган хүн эндээд байгаа юм.

Сүүлийн 24 цагийн мэдээллээр дэлхий дахинд “COVID-19” халдвартай 600 мянган хүнээр нэмэгдсэн нь халдвар гарснаас хойших хамгийн өндөр тохиолдол болж байна. Мөн энэ хугацаанд дэлхийн хэмжээнд 9 мянга гаруй хүн энджээ. АНУ-д өнгөрсөн 24 цагт 200 мянга гаруй хүн халдвар авсан нь энэ улсын хувьд хамгийн өндөр тохиолдол болов. Иймд дэлхий нийтийг түгшээгээд “COVID-19” халдварын тархах аюул буурахгүй байгааг иргэн бүрт онцлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?