Өнөөдрийн байдлаар дэлхийн 218 улс орон нутаг дэвсгэрт “COVID-19” халдвар бүртгэгдэж уг халдвараар 52 сая 400 мянган хүн өвчилсөн бөгөөд 1 сая 200 мянган хүн эндээд байгаа юм.
Сүүлийн 24 цагийн мэдээллээр дэлхий дахинд “COVID-19” халдвартай 600 мянган хүнээр нэмэгдсэн нь халдвар гарснаас хойших хамгийн өндөр тохиолдол болж байна. Мөн энэ хугацаанд дэлхийн хэмжээнд 9 мянга гаруй хүн энджээ. АНУ-д өнгөрсөн 24 цагт 200 мянга гаруй хүн халдвар авсан нь энэ улсын хувьд хамгийн өндөр тохиолдол болов. Иймд дэлхий нийтийг түгшээгээд “COVID-19” халдварын тархах аюул буурахгүй байгааг иргэн бүрт онцлон анхааруулж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ