БНСУ-Д ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО ӨДӨРЬ 200 ГАРУЙГААР НЭМЭГДЛЭЭ

2020-11-14  

  БНСУ-д баасан гарагт коронавирусийн халдварын тохиолдлын тоо сүүлийн 73 хоногт анх удаа 200 гаруйгаар нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд зайнаас харилцах дүрэм журмын түвшнийг ахиулах талаар хэлэлцэж байна.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 205 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 28338-д хүрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 166 нь дотоодод халдварлажээ.

БНСУ-д өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо долоон хоног дараалан гурван оронтой тоонд хүрсэн нь энэ юм. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, халдвараар нас барсан хүний тоо дөрвөөр нэмэгдэж, 492-т хүрсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь хувийн уулзалт, олон нийтийн газруудтай холбоотой байгаа тул халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тогтооход хүндрэлтэй байгаа ажээ. 

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?