“COVID-19” ХАЛДВАРЫН 3 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2020-11-16  

 Өчигдөр 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болсныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Халдвартай нь батлагдсан тохиолдлын нэг нь Сэлэнгэ аймагт бөгөөд улмаар тус аймагт бүртгэгдсэн тохиолдол 4 болж байна. Мөн 10 дугаар сарын 28-ны өдөр Будапештын тусгай нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээгээр коронавируст халдвар илэрсэн бол, гурав дахь тохиолдол нь Энхсаран сувиллын сувилагч юм байна. Өнөөдрийн байдлаар 97 хүнийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүнд, 20 хүн хүндэвтэр, 75 хүн хөнгөн гэсэн оноштой байгаа юм байна.

ЭМЯ-ны өнөөдрийн 11 цагийн мэдээллийн үеэр мөн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “COVID-19” халдвар дэлхийн 218 улсад бүртгэгдэж, сүүлийн 24 цагийн дотор 594 хүн шинээр халдвар авсан тухай танилцуулсан юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?