“COVID-19” ХАЛДВАРЫН НӨХЦӨЛД БАЙДЛЫН ТАЛААР СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛТ ӨГӨВ

2020-11-16  

  “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны өнөөдрийн 11 цагийн мэдээллийн үеэр сэтгүүлчдийн хөндсөн асуултанд тус яамны эмч мэргэжилтнүүд хариулт өгсөн юм.

-Тэсо группийн түгээгч, эхнэрийн хамт шинжилгээний хариу нь эерэг гарсан гэх мэдээлэл сошиалаар гараад байгаа, “COVID-19” халдвар мал амьтнаар дамждаг гэсэн мэдээлэл байгаа энэ талаар, Мөн халдвар авсан хүүхэд болон настай хүн хэд байна вэ?

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Тэсо группийн ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан. “COVID-19” халдвар мал, амьтнаар дамжин халдварлах тохиолдол олон улсын хэмжээнд 10 хүрэхгүй тохиолдол байгаа. Гэхдээ сэрэмжлэх нь чухал. Өнөөдөр халдвартай байгаа хүмүүсээс 1 настай нэг, 10-13 настай 2 хүүхэд байна. Харин 74 настай хүний бие хүнд байсан ч өнөөдрөөс биеийн байдал тогтворжиж байгаа гэв.

-Халдвар авсан  эмч, сувилагчийн 7 тохиолдол гарлаа. Цаашдаа эмч, сувилагчдаа бэлтгэж сургах болон халдварын бүсэд ажиллах бэлтгэл нөөц, судалгаа тооцоо гаргасан уу?

-Энэ халдвар авсан 7 эмч, мэргэжилтэн, сувилагчид манай бэлтгэгдсэн 2 багаас илэрсэн. Бид “COVID-19” халдварын бүсэд ажиллах 15-16 баг бүрэлдэхүүнийг бэлтгэж сургалтад хамруулж, мэргэшүүлээд байна. Мөн нөхцөл байдлаас хамаарч хэрхэн ажиллах тооцоо, судалгаа, төлөвлөгөөг хийж гаргасан байгаа.

-Энх саран сувилалын газар анх хэзээ халдвар гарсан талаар сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулахдаа : Энхсаранд анх 2020 оны 11 дүгээр сарын 07-нд 24 хүнд халдварын тохиолдол илэрсэн. Тэгээд 61 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөг хүртэл 45 халдварын тохиолдол илрээд байгаа. Тус сувилалаас тээврийн 6 жолоочийг олж тогтоон тусгаарлалтад авч шинжилгээнд хамруулсан. Тэдний 3 нь хотод, Өмнөговийн нэг, Орхоны нэг, Сэлэнгийн 1 хүн байсан бөгөөд тэдний шинжилгээний хариу сөрөг буюу илрээгүй.

Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар тээгч жолоочийн ойрын хавьталтай 288 хүний шинжилгээ сөрөг гарсан, тэднийг тусгаарлан тандалтын байдалд байлгаж байна. Харин 2 дугаар хавьтлын хүмүүс  болох 5000 гаруй хүнийг гэрт нь хатуу хяналтанд байлгаж байгаа гэлээ.   

Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?