ХЭНТИЙД КОВИД-19-ИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛУУД ИЛЭРЧ БҮХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА

2020-11-16  

  Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу зорчиж ирсэн 2 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул тус аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, бүх хөдөлгөөнийг хаалаа.

Тодруулбал, уг иргэд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос гарсан ч автомашиныг Цэнхэрмандал сумын пост дээрээс буцаасан байна. Гэвч тэд хулгайн замаар буюу Хэрлэн голын урд талаар Дархан, Баянмөнх, Баянхутаг сумыг дайрч гэртээ харьсан гэх өгүүлэмжтэй байна. Ийм нөхцөл байдал үүссэн тул аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж аймгийн хэмжээнд хөл хөдөлгөөнийг бүрэн хааж, бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо. Аймгийн төвөөс орох, гарах хөдөлгөөн болон төв доторх явган болон автомашинтай иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Иргэд гэр гэртээ байж, шаардлагатай үед 103 дугаарын утсаар тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн маршрут, хавьтлыг яаралтай тодорхойлж эхэлсэн. Эхний ээлжинд аймгийн төвд хоёр газар шинжилгээний цэг ажиллуулж байна. Хавьтал байх магадлалтай газруудад түргэвчилсэн шинжилгээг авч байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?