ХӨЛ ХОРИОНД ОРСОН ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙГ БҮРТГҮҮЛЭХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

2020-11-17  

 Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Улаанбаатар болон өөр аймагт хязгаарлалтын бүсэд орсон өөрийн аймгийн харьяат иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулна. 

Иймээс орон нутагтаа буцах хүсэлтэй иргэдийн судалгааг гаргах ажлыг хийж байгаа тул энэ оны 11 дүгээр сарын 18-наас өмнө өөрийн байнга оршин суух харьяаллын сумын улсын бүртгэгч нарт болон Улсын бүртгэлийн 70273161 дугаарт 09:00-17:00 цагийн хооронд бүртгүүлнэ үү!

Бүртгэлд хамрагдахдаа өөрийн овог, нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, ажил эрхлэлтийн байдлыг үнэн зөвөөр мэдүүлэх хэрэгтэйг анхааруулж байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?