ДЭМБ: Цар тахалтай тэмцэхдээ зөвхөн вакцинд найдаж болохгүй

2020-11-17  

  Коронавирустэй үр дүнтэй тэмцэхийн тулд вакцин гарган авахаас гадна хүмүүсээс шинжилгээ авах, ойр хавьтлуудыг илрүүлэх, өвчтөнтэй ойр хавьтсан хүмүүсийг тусгаарлах зэрэг бусад арга хэрэгслийг орхигдуулж болохгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

“COVID-19” цар тахал дэгдэж эхэлсэн цагаас хойш л өвчнийг хяналтад авахад вакцин чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг бид мэдэж байсан. Гэсэн ч вакцин нь бусад арга хэрэгслийг орлох бус нэмэлт арга зам болж буйг онцлох тэмдэглэх нь зүйтэй. Зөвхөн вакцин цар тахалд цэг тавьж чадахгүй. Вакцин гарсан ч бид урьдын адил ажиглалт явуулах, шинжилгээнд хамруулах, тусгаарлах, эмчилгээ хийх, ойрын хавьтлуудыг олж илрүүлэх, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалсаар байх юм” гэж тэрбээр хэлэв.

“Вакцины нийлүүлэлт эхэндээ хязгаартай тул юун түрүүнд эмнэлгийн ажилтнууд, ахмад настнууд, эрсдэлд өртөж буй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Ингэснээр нас баралтын тоо буурч, эрүүл мэндийн тогтолцоонд өвчнийг сөрөн зогсох боломж бий болно гэж найдаж байгаа ч вирус тархах орон зай өргөн уудам хэвээр байх болно” хэмээн Гебрейесус анхааруулав.

 
Эх сурвалж: ЖЕНЕВ. /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?