УЛААНБААТАР ХОТ, СЭЛЭНГЭ АЙМАГТ ТАХЛЫН ТУСДАА ХОЁР ГОЛОМТ ҮҮССЭН БАЙНА

2020-11-18  

 Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон. Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн хариу арга хэмжээ авч байна. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д долоо, Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын 10 тохиолдлын дам хавьтал болох 5,600 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоож ойрын хавьтлын 200 хүнд шинжилгээ хийгээд байна. Энэ долоо хоногт багтаан аймгийн төвийн 25 мянга гаруй хүн болон Алтанбулаг сумын бүх иргэнийг шинжилгээнд хамруулах юм. Дархан-Уул аймагт тэг зогсолт хийн 10 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Хэнтий аймгийн сэжигтэй 10, Ховд аймгийн хоёр тохиолдолд хийсэн шинжилгээний эцсийн хариу сөрөг гарчээ. Улаанбаатар хотод замын хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр халдвар тархах эрсдэл үүсч байгаа учир иргэдийг аль болох гэртээ байхыг сануулж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?