Нэг хүн ойрын хавьтлын 2.5-3 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албнаы дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тэрбээр, “Нэг хүн ойрын хавьтал хоёр, гурван хүнд, дунджаар 26, цаашлаад 117 хүнд халдвар тараах эрсдэл байна. Тиймээс бидний тооцооллоор хөл хорионы арга хэмжээг эрт авснаар халдварын голомтод бүртгэх тохиолдлын тоог 3-4 дахин цөөрүүлж чадсан үзүүлэлт гарч байна.
Олон улсад хөл хорионы дэглэмийг эрчимтэй авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 55 хувь хүртэл бууруулдаг гэсэн жишиг бий. Монгол Улсад энэ эрчээрээ явахад халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан байна. Тиймээс иргэд ЭМЯ, олон улсын байгууллагын өгч буй зөвлөмжийн дагуу амны хаалт зүүх, гараа угаах, гадуур явахгүй байх, орчны болон хувийн ариун цэвэр сахихад онцгой анхаарахыг хүсэж байна” гэв.
Эх сурвалж: montsame.mn