ШИНЭЭР 31 ХҮН КОРОНАВИРУСААР ХАЛДВАРЛАЖЭЭ

2020-11-19  

Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын 65 тохиолдол илрээд байгаа тухай УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан дээр Монгол Улсын Шадар сайд танилцуулсан. Тэгвэл энэ тоо хамгийн сүүлийн мэдээгээр 72 болоод байгааг ЭМЯ мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирус илэрчээ.

Энэ тухай ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор цуглуулсан 32 сорьцод коронавирус илрээгүй. Алтанбулагийн  боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн  Тир машины  30 жолоочийн 7-д нь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Мөн Дархан-Уул аймгийн лабораторид шинжилсэн гурав, Сэлэнгэ аймагт дөрөв, Орхон аймагт 13, Дорноговь аймагт нэг, Улаанбаатар хотод гурван тохилдолд тус тус коронавирус илэрсэн" гэв.

 

Тодруулбал, Улаанбаатар хотод 14, Сэлэнгэ аймагт 28, Дархан-Уул аймагт 11, Дорноговь  аймагт 1, Орхон аймагт 13, Говьсүмбэр аймагт 1 тохиолдол батлагджээ. Улаанбаатар хотод “УБТЗ”-ын харьяаллын хавьтлын дөрвөн хүнд коронавирус илэрчээ. Ингэснээр орон нутгийн байршилтай голомтуудад нийт 72 тохиолдол бүртгэгдэж байна.

Одоогоор Улаанбаатар хот болон таван аймагт коронавирус бүртгэгдэн голомтлон гарч байна.

Манай улсад коронавирусний халдварын тохиолдол 505 болж байна. Үүнээс 329 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д коронавирусээр халдварласан 169 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 нь хөнгөн оноштой байна.

ХӨСҮТ-д нийт 166 хүн ажиглалт, тандалтад байна.

Эх сурвалж: montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?