ДОТУУР БАЙРАНД БАЙГАА ОЮУТНУУДЫГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

2020-11-19  

БШУЯ, ЭМЯ-наас их, дээд сургуулиудын дотуур байранд байгаа 12.5 мянган оюутнаас түргэн оношлуураар коронавирусний шинжилгээ авч эхэлсэн байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд мэдээлсэн юм.

Тэрбээр, “Улсын хэмжээнд 50 ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 772 хүүхэд, 71 их дээд сургуулийн дотуур байранд 12.5 мянган хүүхэд бий. Дотуур байранд байгаа оюутнуудын хоол хүнс, ариутгалын бодистой холбоотой асуудлыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх сарын 18-нд, их, дээд сургууль нэгдүгээр сарын 5-наас амрах ёстой. Гэхдээ ирэх долоо хоногийн УОК-ын хуралд нэгдүгээр улирлын хичээлийг цахимаар заах, ерөнхий боловсролын сургуулийг хоёрдугаар сарын 1, оюутнуудыг хоёрдугаар сарын 15 хүртэл амраахаар төлөвлөж байна. Бэлэн байдлын хугацаанд оюутнуудыг гаргах боломжгүй бөгөөд зарим дотуур байранд коронавирусний голомт байх магадлалтай гэж үзэж байгаа тул ЭМЯ-тай хамтран коронавирусний шинжилгээнд хамруулж эхэлсэн. Ирэх сарын 1-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг цуцалбал оюутнуудыг буцаах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна” гэлээ.

Эх сурвалж: montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?