АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА

2020-11-20  

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг Өлзийт сумын эрүүл мэндийн шалган нэвтрүүлэх пост, баруун аймгуудын чиглэлийн Цагдаагийн пост гэсэн чиглэлүүдэд хоёр цэг байгуулан хийж байна.

Тухайн цэгүүдэд ариутгагчдын баг 24 цагийн ээлжээр ажиллаж, нэвтрэн орох болон дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдэд шүрших, хүйтний улиралд хийдэг хуурай бодисоор туулуулах хэлбэрээр ариутган халдваргүйжүүлж байна.

Түүнээс гадна Баянхонгор сумын төвийг тойрсон харуулын 12 пост болон тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байгаа албад, багуудын нийт тээврийн хэрэгсэл, Онцгой байдлын газар, аймгийн Онцгой комиссын хуралдаж байгаа байр зэрэг цаг үеийн шаардлагаар хүн их цугларч байгаа цэгүүдэд өдөр бүр төлөвлөгөө гарган халдваргүйжүүлэлтийг тасралтгүй хийж буй аж. 

Мөн Баянхонгорт 11 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн Дархан-Уул аймагт гарсан батлагдсан тохиолдлын ойрын хавьтал иргэн Д болон түүний ойрын хавьтлуудын зорчсон маршрутын дагуу гудамж талбай, аж ахуй нэгж нийлсэн зургаан объект голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ. 

Эх сурвалж: montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?