КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 37 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

2020-11-20  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 19-нд нийт  3625 шинжилгээ хийхэд  37 хүнд коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Сэлэнгэ аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн авто лабораторид 466 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор хийсэн  3 сорьцод коронавирус илрээгүй. Өмнөд Судан улсаас 10 дугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг сахиулагчийн гурав дахь шинжилгээгээр нэг хүнд халдвар илэрчээ. Алтанбулагийн боомтоор 11  дүгээр сарын 16-нд ирсэн Тир машины нэг жолоочоос халдвар илэрчээ.    Франкфурт-Улаанбаатрын онгоцоор 10 дугаар сарын 24-нд ирсэн  65 хүн,  тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа 16 эмч, ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Өчигдрийн 17.00 цагаас хойш 37 хүнд коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн лабораторид 63 хүний сорьцод шинжилгээ хийхэд 5 хүнд халдвар илэрчээ. Тус аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 16 болж байна. Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж тус аймагт нийт 51 тохиолдол болжээ. Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд 4 тохиолдол бүртгэгдэж тус аймагт нийт 6 тохиолдол батлагдаж байна. Улаанбаатар хотод  шинээр 15  тохиолдол илэрснээр  33 тохиолдол бүртгэгдлээ. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тоо 120 болж байна.

Ингэснээр, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 555 бүртгэгдэж буй юм. Үүнээс 335 нь эдгэрчээ. ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас 213 хүн эмчлүүлж байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?