МОНГОЛ УЛСАД “COVID-19” ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 578 БОЛОВ

2020-11-21  

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 20-нд 3071 хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр 21 хүнд коронавирус илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатарт хотод тав, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт зургаа, Орхон аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ. 

Улсын хэмжээнд гарч буй кластер буюу багц тохиолдлыг танилцуулбал, Улаанбаатар хотод 38, Сэлэнгэ аймагт 58, Дорноговь аймагт 12, Орхон аймагт 16, Говьсүмбэр аймагт 1, Дархан-уул аймагт 16, нийт 142 тохиолдол бүртгэгдэж байна.

Ингэснээр, манай улсад коронавирусний халдварын тохиолдол  578 бүртгэгдэж байна. Үүнээс 337 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д 234 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 42 нь хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?