КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ ӨЧИГДӨР БҮРТГЭГДЭВ

2020-11-21  

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 620 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь уг вирус анх тархаж эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь коронавирусийн эрсдэл улам бүр ихсэж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харицах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Тэрбээр, “Дэлхийн хэмжээнд 218 улсад 56.6 сая хүн коронавирусээр халдварлаад байна” гэлээ.

Монгол Улсын хувьд коронавирусийн эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байгаа бөгөөд ЗӨСҮТ хоёр баг ариутгал хийж буй юм. Коронавирусийн эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгөх ЭМЯ-ны 3 тусгай дугаарт өнгөрсөн 24 цагт 3228 иргэн хандаж, зөвлөгөө авчээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?