НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1 САЯ 88 АМ ДӨРВӨЛЖИН МЕТР ТАЛБАЙГ ХАЛДВАРГҮЙТГЭЖЭЭ

2020-11-21  

 Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагч коронавирусний халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар Нийслэлийн онцгой штабаас зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг  танилцууллаа.

Тэрбээр, "Нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг хэд, хэдэн цэгт зохион байгуулж байгаа.  Өнөөдрийн байдлаар долоон байршилд 16 тонн махыг нийлүүлэн, борлуулж байна. Нийтийн тээрийн үйлчилгээний 92 чиглэлд 865 тээврийн хэрэгсэлд 25692 хүн зорчсон. Өчигдрийн байдлаар сайжруулсан шахмал 2487 тонн түлшийг 610 борлуулах цэг дээр борлуулсан. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа хяналт шалгалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын 319 улсын байцаагч 229 обьектод хяналт тавьж байна. Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдаргүйтэлийг 3490 аж ахуй нэгжийн 1 сая 88 ам дөрвөлжин метр талбайд хийсэн. Мөн 24 цагийн байдлаар 102 шинжилгээний байр, 84 өрх дээр 3369 иргэнийг түргэн оношлуураар шинжилгээнд хамруулсан. Шуурхай штабын  324207, 321731 дугаарт өчигдрийн байдлаар иргэдээс 1343 дуудлага, мэдээлэл ирсэн. Иргэд ихэвчлэн хот дотор зорчих хөдөлгөөн, авто машины тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдлыг ирүүлж байна. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг цаг алдалгүй хариу тайлбарыг танилцуулж, мэдээллээр хангаж байна" гэв.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?