АВТОБУСНЫ БУУДЛЫН ЭЦСИЙН ЗОГСООЛУУДАД ХЯНАЛТЫН АЖИЛТАН ӨДӨР БҮР АЖИЛЛАЖ БАЙНА

2020-11-23  

  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй алба хаагч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж  байна. Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр  /2020.11.21/ авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар өглөө.

Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нь нээлттэй болсон. Мөн нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлэн зохицуулж байна. Нийслэлийн хэмжээнд автобусны буудлын 86 эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр гарч нэг автобусанд дунджаар 12 хүртэлх тооны зорчигч суух, хүн хоорондын зай барих,  ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдалд хяналт тавьж байна. 

Мөн нийслэлийн хүн амын дунд хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны 19 цэгт өдөр бүр 50 тонн мах борлуулж байна. Одоогоор хүнсний үйлдвэрүүд доголдолгүй, хэвийн ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд 18 шинжилгээний төв, 84 өрхийн эрүүл мэндийн төвөөр түргэн оношлуураар нийт 3437 иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан. Иргэддээ анхааруулж хэлэхэд хөл хорионы дэглэм огт буураагүй, халдвар хамгааллаа сайн сахихыг зөвлөе” гэв.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?