Т.ДОРЖХАНД: ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ

2020-11-23  

  2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол улсын Засгийн Газрын хуралдаанаас ажвал, нөхцөл байдал хүндэрвэл УОК-т нөөц төлөвлөгөө байхгүй байна гэж дүгнэж байна. Нөхцөл байдал хүндэрвэл онц байдал зарлаж магадгүй, тэгвэл тэг зогсолт хийнэ гэдгээ нөөц төлөвлөгөө гэж үзээд байх шиг байна. Ийм зүйл огт байж болохгүй. Бид жоомоо алах гээд байшингаа шатааж огж болохгүй. Онц байдал зарлаад, тэг зогсолт хийх замаар коронавирустэй тэмцээд үр дүнд хүрсэн нэг ч улс байхгүй шүү. Онц байдал зарлахаас аль болох татгалзах ёстой шүү гэдгийг сануулъя.

УОК тооцоо, судалгаа дутуу шийдвэр гаргахаа болих хэрэгтэй. Шийдвэрүүд эргэж буцаж хүндрэл учруулж байна. Гадаад худалдаа, тэр дундаа Хүнсний импортыг хязгаарлахгүй байх хэрэгтэй. Европоос машинаар ирж буй хүнсний бүтээгдэхүүнийг төмөр замын тээвэр лүү шилжүүлэх гэхээр лацтай учраас болохгүй байна гэсэн асуудал үүсч байна. Бизнес эрхлэгчид, цаашлаад хэрэглэгчдийг хохироож буй энэ зэргийн шийдвэрийг эргэж харахад гэмгүй. 

Үүнээс гадна, хамгийн чухал нь нэн яаралтай төсвийн тодотгол хийх шаардлагатай. 2021 оны төсөвт нийтдээ 1,4 их наядын барилга байгууламж барьж, цемент зуурна гэсэн тоо байгаа. Ихэнх нь үргэлжилж байгаа үр ашиггүй бүтээн байгуулалт. Үр дүнд нь хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй. Ийм хөрөнгө оруулалт эдийн засгаа дэмжихгүй, харин ч хойш татаж байна.

Барилгын салбарт ажиллах хүчний дөнгөж 7,4 хувь нь ажиладаг. Гэтэл ЖДҮ-ийн салбарт 50-60 хувь нь байна Энэ 1,4 их наядын эх үүсвэрийг ажлын байрыг хамгаалахад зарцуулбал зохино. Олон улсын жишгээр бол нэг ажлын байрыг шинээр үүсгэхэд 10 000 ам.доллар, хамгаалахад 5000 ам.доллар шаардагддаг. Тэгэхээр 1,4 их наядаар бид 100 мянган ажлын байрыг хамгаалж болно. Ихэнх улс ажлын байраа нэн түрүүлж хамгаалж байна.

Үүнийг л бид хийх ёстой Жишээ нь, АНУ-ын Экзим банк санхүүжилтийнхээ 90 хувийг ЖДБ-ийг дэмжихэд зарцуулж байна. Конгрессоос гарч байгаа санхүүгийн шийдвэрүүдийн дор хаяж 30 хувь нь ийшээ чиглэж байна. Манайд ийм зүйл алга. Иргэдийнхээ орлогыг хамгаалж байгаа боловч ажлын байрыг хамгаалахгүй байна. Төсөв дээр энэ тусахгүй байна. Мөнгөний бодлогоор дэмжих ямар ч боломжгүй гэдэг нь харагдаад байна. Дорвитой шийдвэр гаргах хэрэгтэй. Гишүүд тойрог дээрээ хуваарилсан мөнгөнүүдээсээ татгалзах хэрэгтэй. Ирэх жил тэр чигтээ эдийн засгийн хүндрэлтэй байна гэдэг нь ойлгомжтой байна. Ямар нөхцөл байдал биднийг угтаж байна гэдгээ сайн ойлгох хэрэгтэй байна.

 

Ц.БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?