PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР 13 ХҮНД КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2020-11-26  

 Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 25-нд 4176 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрчээ.

Улаанбаатарт 3 бүртгэгдсэн нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байв. Нэг нь нэг орцонд амьдардаг, бариа заслын үйлчилгээтэй холбоотой, нөгөө 2 нь найз нөхдийн хүрээнд гэр орноороо орж гарсан хүмүүс байв.

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 63 боллоо. Тухайлбал, Баянголд 16, Сонгинохайрханд 10, Баянзүрх дүүрэгт 17, Сүхбаатар дүүрэгт 11, Хан-Уулд 7, Багануур, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг бүртгэгдлээ.

Тодруулбал:

Баянгол дүргийн 1,3,4,6,7,9,10,18 дугаар хороо

Баянзүрх дүүргийн 4,10

Сүхбаатар дүүргийн 12,13,16,18, хороо

Сонгинохайрхан дүүргийн 7,16,19,

Хан-Уул дүүргийн 10,16,21,

Чингэлтэй дүүргийн 19

Багануур дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт халдварын тохиолдол илрээд байгаа юм. 

Сэлэнгэ аймагт 4 хүн мөн л хавьтлын хүрээнээс нэмж бүртгэгдэж, тус аймагт халдварын тохиолдол 148 болов.

Дархан-Уул аймагт шинээр 2 тохиолдол нэмэгдэж 22, Орхон аймагт 4 тохиолдол илэрч нийт 21 болсон нь бүгд өмнө батлагдсан хавьтлаас бүртгэгджээ.

Дорноговь аймагт 18, Говьсүмбэрт 3 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн 24 агт энэ өвчлөл нэмэгдэж бүртгэгдээгүй аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “Улаанбаатарт кластер өвчлөлийн нийт 275 тохиолдол боллоо. Монгол улсад нийт батлагдсан короновирусний тохиолдол 712, үүнээс 345 хүн эдгэсэн бол ажиглалтад 33 хүн байна. Ажиглалт тандалт дууссан 312 хүн бий. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 360 батлагдсан тохиолдлыг эмчилж байна. Биеийн байдал нэн хүнд нэг хүн амьсгалын аппаратанд, хүнд 3, хүндэвтэр 55, хөнгөн 301 хүнийг эмчилж байна" гэв. 

Тэрбээр, Улаанбаатарт төмөр зам дагасан болон нэг батлагдсан тохиолдлоос үүсэлтэй 2 голомтын талаар тайлбарлахдаа, “Эхний тохиолдлын хавьтал 9 байршилд 52 хүн, төмөр замын 3 байршилд 11 хүн, гэр бүлийн 12 хүн өртөж өвчилсөн.

Гэр бүлийн халдварын индекс хамгийн өндөр буюу 52 хувьтай байгаа. Хүн гэртээ урьж бариа засал хийлгэснээр 23,1, караокетэй холбоотой 20-иод, буяны ажил, төрсөн өдөр, биенээрээ айлчилж зочилсон 3-6 хувь, тоглолт үзсэнтэй холбоотой 2, орон сууцны орцны хавьтал 2,9 хувь бүрттгэгдсэн.

Төмөр замын голомтонд 4 гэр бүлийн хамрах хүрээний түвшин 26,7, ажилчдын дунд 3, эмнэлгийн ажилчин 5,2 хувийг эзэлж байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тухайд 49,2 хувьд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн. Гол шинж тэмдэг нь хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, нусгайрах, халуурах, жихүүдэс хүрэх, үнэр, амт мэдрэхгүй болох тохиолдол 8,2-24,6 хувьд нь илэрч байна.

Мөн дотор муухайрах, холонд дургүй болох, үе мөч өвдөх, цээжээр хөндүүрлэх, амьсгаадах шинж тэмдэг 1-1,8 хувь илэрсэн. Батлагдсан тохиолдлын насны хязгаар Улаанбаатарт 4-73, улсын хэмжээнд 4-90 хүртэлх насныхан байна. Цэргийн төв эмнэлэгт 80 настай хүний биеийн байдал хүнд байгаа. Дундаж нас нь 33,5 нас байна" хэмээн нэмж ярив. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?