ХӨЛ ХОРИОГ ИЛРҮҮЛЭЛТ, ХЯНАЛТЫН ХУГАЦААГААР ТООЦВОЛ 28 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

2020-11-26  

 ЭМЯ-ны ээлжит мэдээллээр нийслэл хот болон бүх аймагт халдварыг илрүүлэх түргэвчилсэн болон полимеразийн гинжин урвалын шинжилгээг хийж байна. Энд өнгөрсөн 24 цагийн дотор 116.229 хүн хамрагдсанаас 82424 хүний шинжилгээ сөрөг гараад байна. Бусад шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа талаар ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэх, шуурхайн удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-БНХАУ-ын ГХЯ-наас манайд эмнэлгийн тоног төхөөрөмжөөр туслаж дэмжихээ саяхан илэрхийлсэн. Энэ нь ямар тоног төхөөрөмж байгаа юм. Хэзээ орж ирж, бодит дэмжлэг болох вэ? 

Д.Нарангэрэл: -БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнгөрсөн 9 дүгээр сард манай улсад айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд халдварын эсрэг тэмцэхэд туслаж дэмжихээр ярьж тохиролцон, манай улсад дотоодод халдвар гарсантай холбогдуулан тусламж дэмжлэгээ эрчимжүүлж хугацааг наашлуулах санал тавьж, бид авах, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийнтооцоо судалгаа жагсаалтыг шинэчлэн гаргаж БНХАУ-ын ЭСЯ-нд хүргүүлсэн. Энэ үүднээс БНХАУ-ын Засгийн газар үзүүлэх тусламжаа 1 дахин нэмэгдүүлэхээр шийдсэнээ бидэнд мэдэгдсэн. Энд PCR шинжилгээ хийх 4 тоног төхөөрөмж 2 оношлуур лаборатори хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн, ЭМЯ хүлээн авахаар бэлтгэж байна. Ингэснээр лабораторийн оношилгоо шинжилгээний хүчин чадал нэмэгдэх юм.

-ЭМЯ хөл хориог сунгах саналыг УОК-т гаргасан уу? Одоогийн нөхцөл байдлыг хумьж, шийдвэрлэхэд хэдий хугацаа шаардлагатай байгаа гэж тооцоолж байна вэ? Нийслэлд өнөөдрийн байдлаар тохиолдлын хэдэн голомт байна вэ?

А.Амбасэлмаа: -Улаанбаатарт эхний гарсан өвчлөлтэй одоогийн тохиолдлууд холбоотой, улбаатай. Нийслэлд 9 байршилд 52 хүн өртсөн. Нэг гэр бүлийн 4-5 хүн зэрэг өвдөж байна гэх мэтээр үргэжлэн өвчилж байгаа ойрын хавьтлыг мөрдөн тандахад цаг хугацаа орж байна. Одоогийн байдлаар 961 ойрын хавьтлыг илрүүлээд байна. Эхний шатны шинжилгээд 556 хүнийг оруулсан. 3 дахь шинжилгээд 160 хүн ороод байна. Зарим хүнийг 4 удаа ч шинжилж байна. Ийм 28 хүн байгаа. Тиймээс халдварын эхний нууц үеийн хугацаа дууссан ч тэрнээс хойш өвчлөл гараад буй учир хариу арга хэмжээний хугацаа хойшлогдоод байна. 

Илрүүлье гэхэд хавьтлын хүмүүс үнэнээ хэлэхгүй байх байдал гарч байна. Үүнийг хөөгөөд байхаар хугацаа орж, шаардагдаж байна. Тиймээс эхний нууц үеийн илрүүлэх 14, түүний дараа хяналтын 14 хоног гээд дор хаяж 28 хоног болно, цааш үргэлжилнэ. Ер нь бол 1-2 сардаа үргэлжилдэг. Тиймээс хянаж хязгаарлаж ажиллах нь чухал юм. Олон улс дахь жишиг ч ийм байна. Дэглэмийг сахиснаар тархах эрсдлийг 55 хувиар бууруулж байна гэсэн үг. Монгол Улс 70-80 хувиар хамгаалж байна гэж тооцоолж байгаа. Өвчлөл 3-4 дахин тархахаас сэргийлж байгаа. 

-Халдварын тохиолдлын тоо эргэлзээтэй, зөрөөд байна. Тоог нэгтгээд үзэхээр 59 хүн дутаад байна. Энэ ямар хүмүүс  байна вэ? 

-Өнөөдрийн 712 батлагдсан тохиолдол гэхэд л голомтод байгаа 275 хүн болон зөөвөрлөгдсөн гэж ангилж тооцож байгаа. Зөөвөрлөгдсөнөөс гадна Монгол Улсад эхний голомтын болон төмөр замын гэх мэтээр өвчлөлийн 4 кластер байгаа. Энд ХӨСҮТ-өөс 10 эмч, ажилтан өвчилсөн байдал орж байгаа. 11 дүгээр сарын 16-наас хойш тохиолдол нэмэгдээгүй, хумьж авсан, эхнээсээ эдгээд хяналтын14 хоногтоо байгаа. 4 дахь кластер нь "Энхсаран" сувилалд гарч бүртгэгдсэн 59 тохиолдол байсан. Мөн ОХУ-ын 7 иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан. Ингээд тоо таарч байгаа. Ер нь манай улсад бас шилжилт хөдөлгөөн муу байгаа нь тандалт судалгаа хийхэд гарч ирж байна. 

-Сэлэнгэ аймгийн эмнэлэгт байдал ямар байна вэ? Эмч, ажилтнууд халдвар авсан уу? Унгар улсад тэмцээнд яваад ирсэн тамирчдаас мөн илэрсэн үү?

-Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг Улаанбаатар руу тээвэрлэн ирэн эмчилж байгаа. Тиймээс тэнд байгаа эмч, ажилтнууд батлагдсан тохиолдол дээр ажиллаагүй байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Эмнэлгийн ажилтнуудаас өвдөөгүй. Унгар явсан тамирчдын тухайд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс тийм юм мэдээлээгүй. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?