ЗАМЫН-ҮҮДЭД 5050 ИРГЭНИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

2020-11-27  

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, эмнэлгийн ажилтнууд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 24 байгууллага, дөрвөн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг шинжилгээнд хамруулжээ.

11 дүгээр сарын 26-ны байдлаар тус сумын нийт 5050 иргэнийг шинжилгээнд хамруулсан ба энэ нь хүн амын 33,2 хувийг эзэлж байгаа аж.

Тандалт судалгаагаар ойрын 282, дам 1055 хавьтал, нийт 1337 хавьтлыг тогтоож, шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг яаралтай хамруулах болон давтан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тус суманд голомтын болон урьдчилан сэргийлэх чиглэлээр давхардсан тоогоор 1.064.294 мкв талбайд халдваргүйжүүлэх ажлыг хийгээд байна.

Дорноговь аймгийн хэмжээнд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 20 болоод байгаа бөгөөд үүний 15 нь Замын-Үүдэд илрээд буй.

Эх сурвалж: montsame.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?