КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАГСДЫН 21 ХУВЬД ХУУРАЙ ХАНИАЛГАХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙНА

2020-11-30  

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцууллаа.

Нийт батлагдсан тохиолдолд хуурай ханиалгах шинж тэмдэг 21 хувьд,  9-12 хувьд нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, 4-7 хувьд жихүүдэс хүрэх, амт, үнэр мэдрэхгүй болох,  1-2 хувьд  нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, суулгах, хамар, хоолой хуурайших, ядрах шинж тэмдэг илэрч байгаа аж.

Коронавирусээр 2-90 насныхан өвчилсөн бөгөөд дундаж нас 33.2 байна. 15 хүртэлх насны 75  хүүхэд эмчлүүлж байгаагаас 9 хүртэлх насны 30 хүүхэд байгаа аж. Нэг настай хоёр, 2 настай 3  хүүхэд, 70-аас дээш  насны 9 хүн, 80, 81 настай  3 хүн, 90 настай 1 хүн эмчлүүлж байна.

Тэрбээр энэ үеэр “ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгийн эмч нар  хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж,  маш хүнд хүнээ тогтвортой эмчилж байгаа”-г дурдсан юм.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?