Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн зарлаж, материалыг хүлээн авч эхэлсэн.
Тэгвэл тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөр төслийг Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар болжээ.
А.САЯН