НИЙСЛЭЛЧҮҮД НЭМЖ 10 ХОНОГ ХОРИОНД СУУНА

2020-11-30  

2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар нэмж 24 тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн олон нь Дархан -уул аймаг-9, дараа нь Сэлэнгэ- 7, Улаанбаатар хотод 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Архангай аймагт одоогоор 2 тохиолдол гарсан. Ийм учраас Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоногоор нэмж сунгалаа гэж УОК-оос мэдээллээ. Дээрх нэр дурдсан аймгаас бусад аймгуудын хөл хориог сулруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Гэхдээ хорио цээрийн зэрэглэлийг нэг шат бууруулан, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн болохыг УОК анхаарууллаа. Монгол Улсын хэмжээгээр нийслэл Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт коронавирусийн халдвар одоогоор голомтлон бүртгэгдээд байна. Сэлэнгэ аймагт хүн бүрийг нэгбүрчилсэн шинжилгээнд хамруулсан бол, Дархан -уул аймагт өрх гэр бүлээс нэг хүнийг сонгон шинжилгээнд хамруулж буй тухай мэдээллийг орон нутгаас Control.mn сайтад ирүүллээ. Айл өрхөөс нэг хүнийг сонгон шинжилгээнд оруулах нь эдийн засгийн хувьд ч, тактикийн хувьд ч маш зөв алхам болж байна гэж Дархан-уул аймгаас Рагчаасүрэн мэдээллээ. Засгийн газрыг төлөөлөн Дархан -уул аймагт ажиллаж буй УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр энэхүү үр дүнтэй шийдвэрийг гаргасан байна.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?