КОВИД ЯАГААД ДАРАГДАХГҮЙ БАЙНА ВЭ?

2020-12-01  

Ковид-19-ийг дарж чадахгүй байгаагийн шалтгааныг Туркийн эрдэмтэд олж тогтоосон байна. Судалгааныхаа тухай тайланг Infection сэтгүүлд нийтэлсэн байна. Коронавирусыг ямар нэгэн шинж тэмдэггүйгээр өөртөө тээж, тэр хэмжээгээр түгээж буй хүмүүс байна. Тэдний вирус нь коронавирусаас давуу учир ханиалгах, халуурах шинж тэмдэг илрэхгүй байгаа ч, коронавирусыг тээвэрлэгч болж буйг Туркийн эрдэмтэд тогтоожээ.

Нийт шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн дөрөвний нэгд ( дөрвөн хүний нэг нь) халуурах , ханиалгах шинж тэмдэг огт илрээгүй байна. Вирус дарагдахгүй байгаагийн нэг л шалтгаан нь энэ юм гэж эрдэмтэд оношилсон байна. Тиймээс короновирусын судалгааг эрчимтэй үргэлжлүүлэх шаардлагатай гэж эрдэмтэд үзлээ. Одоогоор дэлхий нийтийн хэмжээнд 63 сая хүн коронавирусаар халдварлаж, 43 сая хүн эдгэж, 1, 5 сая хүн нас барсан байна. Коронавирустай хамгийн сайн тэмцэж буй улсын тоонд Монгол улс одоогоор багтаж байна.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?