КОРОНАВИРУСИЙН ГУРАВ ДАХЬ ДАВАЛГАА АЗИЙН ОРНУУДАД ЭХЭЛЖ МАГАДГҮЙ

2020-12-01  

Коронавирусийн гурав дахь давлагаа Азийн орнуудад эхэлж магадгүй гэж Дэлхийн олон эрдэмтэд үзэж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ “Дэлхий дахинд 62.3 сая хүн коронавирус халдварласнаас 1.4 сая хүн эндэж, 43.9 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Дэлхий дахинд коронавирусийн өвчлөл нэмэгдэж, өвчлөлийн эрч саарахгүй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 790 мянган хүн шинээр өвчилсөн. Энэ нь анх гарсан өдрөөс өнөөдрийг хүртэлх бүртгэгдсэн өвчлөлийн тооноос хамгийн их үзүүлэлт боллоо.  

Нийслэлийн түргэн оношилгооны цэгээр 180 734 хүн үйлчлүүлснээс 127 623 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бусад хүний шинжилгээг хийж байна.

Нийслэлд ЗӨСҮТ-ийн хоёр баг халдварын голомтуудад эцсийн халдваргүйтгэл хийж байна. Өчигдөр хоёр обьектын 160 мкв талбайг ариутгаж дуусгасан.

Мөн ЗӨСҮТ-ийн баг Архангай аймгийн Батцэнгэл сумын 285 хүнээс шинжилгээ авахад нэг хүний хариу эерэг буюу коронавирус илэрсэн. Харин Өмнөговь аймгийн Гашуунсухайт сумын 1003 хүнээс шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан.

Мөн тусгай дугаарын дөрвөн утсанд 6628 хүн, ЭМЯ-ны 323002 дугаарын утсанд 1808 хүн хандаж, коронавирусээс сэргийлэх болон бусад төрлийн өвчний эмнэлзүйн зөвлөмж, зөвлөгөө авсан байна” гэлээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?