ХӨСҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА 24 ИРГЭНЭЭС ЗУРГАА НЬ ЭДГЭРЧ ДАРААГИЙН ШАТНЫ СУВИЛАЛД ШИЛЖЛЭЭ

2020-12-06  

 Коронавирусийн халдвар авсан 24 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаагаас зургаа нь эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ. Эдгэрсэн зургаан иргэний 4 нь том хүн, хоёр нь хүүхэд байна. Одоо эмчлүүлж байгаа 18 хүний биеийн байдал хэвийн байна. Дээрх 24 иргэний ойрын хавьтал 431, дам хавьтал 2400 байна гэж аймгийн Онцгой комиссоос хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар Орхон аймагт түргэвчилсэн тестээр 402, БОЭТ-ийн вируслогийн лабораторид 296 PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. 11 дүгээр сарын 11-нээс хойш нийт 22005 иргэнд түргэвчилсэн оношлуулаар, 4077 иргэнд PCR шинжилгээ хийгээд байна. Энэ нь нийт хүн амын 25 хувьд нь шинжилгээ хийгээд байна гэсэн үг юм.

Тусгаарлах зургаан байранд 129 иргэн байгаагаас 98 нь том хүн, 31 хүүхэд байна. Энэ сарын 5-нд тусгаарлах байрнаас 7 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлснээр өнөөдөр 129 хүн байна. Нийт 20 гаруй эмч, сувилагч, үйлчлэгч ажиллаж байна.  

Гэрийн ажиглалтад 760 иргэн байгаагаас 434 нь том хүн, 320 хүүхэд байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?