Засгийн газар, УОК-ын тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед тусгаарлах байр, шалган нэвтрүүлэх товчоо, явган болон авто эргүүлд өдөрт дунджаар 5900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр мэдээлэлжээ. Тэрбээр цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ, “Төв аймгийн Заамар суманд ажилладаг бичил уурхайд архи уусан гэсэн асуумжтай 7 хүнтэй холбоотой мэдээлэл ирсэн.
Үүнээс нэг хүн уурхай дээр, гурван хүн тус сумын Хайлааст багт ирээд нас барсан. Гарав нь УНТЭ-т эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа бөгөөд нэгийхн нь биеийн байдал хүнд байгаа. Хэдийгээр архи уусан хэмээн мэдүүлсэн ч техникийн спирт хэрэглэсэн байна. Техникийн зориулалттай спирт хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна” гэлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ