УЛААНБААТАР ХОТОД "COVID-19" ХАЛДВАРЫН 5 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

2020-12-10  

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд  аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 9-нд 21 470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд коронавирус илэрчээ. 

Тодруулбал, Улаанбаатарт хотод таван тохиолдол бүртгэгджээ. ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Батлагдсан таван тохиолдлын дөрөв нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн сүүлийн батлагдсан тохиолдолтой ойр харилцсан /гэр бүлийн гишүүд/ бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Нэг хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч байна” гэдгийг тодотгов. 

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт  халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Ингэснээр, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 898 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрээд буй юм. 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Сэлэнгэ аймгийн нэгдсэн төв эмнэлэгт коронавируст халдвартай 505 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, нэг нь маш хүнд,  тав нь хүнд, 84 нь хүндэвтэр, 415 нь хөнгөн байгаа аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?