САЛХИТАЙ, ХАЛУУН БАЙНА

2016-05-18  

Маргааш нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурч, бусад нутгаар хүчтэй, халуун хуурай салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр сэрүүсч 8-13 градус, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн нутгийн баруун хойд хэсгээр 15-20 градус,  говь, зүүн зүгийн нутгаар 27-32 градус , бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч  үдээс хойш шороон шуурга шуурна. 27-29 градус дулаан байна.

 

 

Эх сурвалж : УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?