КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫГ ТАНДАХ, ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНД 70838 ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

2020-12-10  

Нийслэлийн онцгой комиссоос халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70 мянган өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулав. 

Өнөөдрийн байдлаар 7096 хүнд  шинжилгээ хийснээс 6925 PSR шинжилгээний сорьц авч илгээсэн байна. Үүнээс “70 мянган өрх, иргэн” шинжилгээнд 4979 хүн хамрагдаж нийтдээ 70 мянга 838 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулаад байгаа юм. 

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг болон бусад эрсдэлтэй байдлыг тооцож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?