ӨНӨӨДӨР МУЗЕЙН ӨДӨР

2016-05-18  

Манай улс жил бүрийн тавдугаар сарын 18-ны энэ өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Олон улсын музейн өдрийг “Музей ба соёлын өвийн дургсалт газар” сэдвийн хүрээнд тэмдэглэх юм байна. Дэлхий дахинд “Олон улсын музейн өдөр”-ийг 1977 оноос эхлэн тэмдэглэдэг болсон байна. Харин Монголд 1998 оноос анх энэ өдрийг тэмдэглэн иржээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан дараах үйл явдал болно.

• 11:00 цагт Монголын Үндэсний музейд Д.Бумаа /Prof. Ph.D/ “Олон улсын музейн өдөр”-ийн тухай танилцуулга хийнэ.

• Н.Эрдэнэ-Очир (Ph.D) “Ноён уулын дурсгал” сэдэвт лекц уншина. Энэхүү лекцтэй холбогдуулан “Хүннү ширмэл ширдэг”эвлүүлдэг тоглоомыг үзэгчдэд танилцуулж, боловсролын хөтөлбөрт хамруулна.

• МУСГЗ, Олон улсын хүүхдийн утга зохиолын зургаан удаагийн шагналт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд Монголын соёлын өвийн дурсгалт газруудаас жишээ болгон хүн чулуун хөшөө, хадны зургийн талаар ярина.

• Дөрвөн бэрх-18 үзэгчийг шагай шидүүлж азтангаар шалгаруулна. Азтан тус бүрт “Музей үзэх эрхийн бичиг” өгнө.

• “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд АХА тэмцээнийг музейн үзэгчдийн дунд зохионо. АХА тэмцээний асуултанд Музейн өдөр болон Монголын түүх, соёлын өвийн дурсгалтай холбогдолтой асуултыг асуухаар бэлтгэсэн болно. АХА тэмцээн зохион байгуулахдаа тухайн өдрийн 14:00 цагт тэмцээнд оролцогчыг музейн үзэгчдийн дундаас сонгож, I, II, III байр шалгаруулж, музейн бэлэг дурсгалын зүйлээс дурсгал болгон өгнө.

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?