"COVID-19" ХАЛДВАРЫН PCR ОНОШИЛГООНЫ АРГА ЗҮЙД СУРАЛЦАВ

2020-12-16  

Шинэ коронавируст халдварын үед орон нутгийн лабораторийн шинжилгээний чадавхийг сайжруулах, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг "COVID-19" халдварын PCR оношилгооны арга зүйд сургах 10 хоногийн сургалтыг 2020 оны 12-р сарын 7-16-нд ЗӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид зохион байгууллаа.

Сургалтад Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд болон "Эрдэнэс таван толгой" ХХК, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлгийн эмч нар хамрагдав.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн авто лабораторийн баг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, Замын-Үүд сумын эрүүл мэндийн төвийн лабораторийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор PCR оношилгоо хийх арга зүйд сургах нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, Замын-Үүд сумын PCR машинд засвар, үйлчилгээ хийж оношилгооны бэлэн байдлыг хангажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?