ДОЛОО ХОНОГТ ИЛЭРСЭН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ШИНЭ ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЧЭЭ

2020-12-16  

Дэлхий даяар илэрсэн коронавирусний халдварын тохиолдол долоо хоногийн дотор 4.3 саяар нэмэгдсэн нь дээд үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлэв.

ДЭМБ-аас мэдээлснээр 12 дугаар сарын 7-оос 13-ны хооронд дэлхий даяар 4 329 927 шинэ тохиолдол илэрч, “КОВИД-19”-тэй 75 038 өвчтөн нас баржээ.

Шинэ тохиолдлуудын ихэнх нь өмнөх долоо хоногуудын адил Хойд болон Өмнөд Америкт илэрсэн бөгөөд долоо хоногт нийт 2 сая гаруй халдвар бүртгэгдсэн байна.

ДЭМБ-ын мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 70 сая давж, 1.6 сая орчим хүн нас баржээ. 

Эх сурвалж : RIA Novosti, montsame.mn

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?