БЗД-ИЙН ЭМНЭЛЭГТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДОЛТОЙ ОЙР ХАРИЛЦСАН 69 ХҮНИЙГ ТУСГААРЛАЖЭЭ

2020-12-17  

Коронавируст халдварын том дэгдэлтийн дараа алаг цоог, эх уурхай нь тодорхойгүй өвчлөл гарах эрсдэлтэй. Тиймээс  халдвар бүртгэгдсэн тухайн үед шуурхай арга хэмжээ авах, хүн амын дунд халдварыг алдахгүй байх, олон хүнийг өвчлүүлэхгүй байх, тогтоосон хавьтлуудаа тусгаарлах, хяналтад авах нь чухал гэдгийг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцлов.

Тэрбээр мэдээлэлдээ, “Бид өчигдөр 18.00 цагаас хойш өнөөдрийг хүртэл ажиллан нийт ойрын хавьтал 69 хүнийг тусгаарлах байруудад тусгаарласан. Одоогоор ойрын хавьтал 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Хоёр дахь хавьтал 200-аад хүнийг гэр гэрт нь тусгаарлан, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран үргэлжлүүлэн тандалт, судалгаа, шинжилгээ хийх болно” гэв.

Мөн тэрбээр коронавируст халдварын голомт үүсэж гарсны дараа алаг цоог байдлаар халдвар гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд амны хаалт зүүх, зай барих, хувийн ариун цэвэр сахихад онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг сануулсан юм.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?