ХАДАН ДЭЭРХ ЭКСПРЕССИОНИЗМ

2016-05-18  

Хаданд мөнхөлсөн урлагийн түүх, ойллого, ярилцаан

Орхон мөрний хойд хөвөөнөө Сэлэнгэ аймгийн Хушаат тосгоны баруухан талд “Дуут цохио” хэмээх хадтай толгод бий. Толгойн оройд эртний хүмүүсийн зурсан хадны зосон зураг байдаг. Тэнд олон гөрөөс үргэн давхиж буйг дүрсэлжээ. Гөрөөснүүд анчин гөрөөчнөөс тэгтлээ айгаагүй өөр ямар нэгэн аюул занал ойртож буйг мэдэрсэн мэт харагддаг.

Хадны зураг нар салхинд элэгдэж бүдгэрсэн хэдий ч гөрөөснүүдийн дотор толгойгоо дээш нь өргөсөн бугын зураг онцгой содон  нүдэнд тусна. 

Яг л Германы алдарт зураач Франц Маркийн “Амьтдын хувь заяа” зургийн голд байгаа марал бугатай адилхан. Хадан дээрх зургийн утга санаа нь хэдэн мянган жилийн өмнөх боловч өнөөдөр тохиолдоод байгаа аюулыг урьдчилан харсан мэт санагддаг. Түүнээс гадна энэ хоёр зураганд гайхмаар адилхан нэг дүрслэл бий. Тэр нь амьтдын хөдөлгөөнийг хийсвэрээр шууд хүний нүдэнд тусахаар зурсанд байгаа юм. Үзэгчид ээ, та нар сайн хараарай. Зураач Франц Маркын зурсан ан амьтдын хэлбэр дүрс, хөдөлгөөн нь  Монгол нутгаас олдсоор байгаа бидний эрт галавын өвөг дээдсийн уул хадан дээр зурж үлдээсэн дүрслэлтэй юутай адилхан гэж санана. Эндээс харахад эртний Монголчуудын урлал болох хадны зургуудын хийсвэр санаа, уран сэтгэмж  нь зураач Франц Маркийн бүтээлийн амин санаатай утга нэгэн буюу хэмээн би боддог. Ертөнцийн хүн зоны түүх төв Азиас Монголчуудаас эхтэй гэдгийн нэгэн шижим нь энэ бизээ. Энэ дэлхийн соёл оюун нь ч бидний элэнц үеэс улбаатайн баталгаа энэ мэт нээгдсээр байна. 

Дуутын цохионы зурган дээрх гөрөөсийг дүрслэхдээ их урнаар хийсвэрлэн сэтгэжээ. Ерөөсөө Монгол хүний зөн совинт сэтгэлгээний илрэл энэ байх. Эрт галаваас ингэж сэтгэсээр иржээ. Айж үргэн орох газраа хайсан буга согоонууд...Голд нь толгойгоо дээш өргөсөн марал буга. Энэ амьтад хүмүүс биднээс аврал эрж байна. Байгаль дэлхийдээ эрх дураараа өсөж үржин амьдардаг амьтай болгонд учирч буй шаналал зовлонг үзэгчид бидний нүдний өмнө хэн ингэж дэлгэв? Энэ бол зураач Франц Маркийн бадрангуй уянгалаг экспрессионизм билээ. Мөн Монгол нутгаар дүүрэн байдаг хадан дээрх эртний зургийн галерей тэр чигээрээ бас мөн. Үүний ганцхан нь Дуутын цохион дээрх экспрессионизм...

 

 

 

 

ДАРХАН ХОТООС Ө. РАГЧААСҮРЭН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:yaj haraad bgn be hha 2016-05-18
w:нээрэн л хадны зурган галерей Монголд элбэг дээ 2016-05-18
zochin:Manai Manhan sumiin gurban tsenheriin aguid hamagin tom zurag bichees bii, uugeeree bid baharhdag..harin sain l hamgaalj dodomdoh heregtei bolood baiga. 2016-05-18
Demberel.J:UmnoGobiin Sevrei uuliin hadnii zuragiig sudalsan uu 2016-05-18
zochin :Hadnii zuragt postmodern bas bii, 2016-05-18
anu:tv-iin goyo nebtruuleg garsan hadnii zuagiin tuhai tuuniig dahij uzuulmeer b.a 2016-05-18
Suuri:Erunxiilo****in TG-n darga Tsagaan ene talaar ih sudalj yabaa hun dee, bayar hurgie 2016-05-19
vitya:Ongi goliin Bayandabanii hoit undor tsohionii zuragiig tailj un****arai, 2016-05-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?