ИЗРАЛИД 75 НАСТАЙ ОРШИН СУУГЧ ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА НАС БАРЖЭЭ

2020-12-29  

Израилийн 75 настай оршин суугч “Pfizer” компанийн коронавирусийн вакциныг хийлгэснийхээ дараа нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Хорт хавдар тусаж, өмнө нь хэд хэдэн удаа зүрхний шигдээс өвчнөөр шаналж байсан Израилийн 75 настай оршин суугч даваа гаргийн өглөө коронавирусний вакцин хийлгэжээ. Тэрбээр вакцин хийлгэснээс хойш удалгүй гэртээ нас баржээ. Эхний шалгалтаар түүний нас барсан шалтгаан болон вакцин хоорондын холбоо хамаарал илрээгүй учир вакцинжуулалтын ажил Израилд үргэлжилсээр байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Үүнтэй холбогдуулан вакцин хийлгэсэн хүний нас барсан шалтгааны олж тогтоох комисс байгуулахыг Эрүүл мэндийн яам үүрэг болгосон байна. 

Израилд коронавирусийн вакцинжуулалтад хамруулах кампанит ажил 12 дугаар сарын 20-нд эхэлж, эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насныхан болон эрсдэлт бүлэгт багтаж буй хүмүүсийг дархлаажуулах юм. Тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяаху вакцин хийлгэсэн эхний хүн болсон. Тэрбээр 12 дугаар сарын 19-нд вакцин хийлгэжээ. Даваа гаргийн байдлаар Израилийн 379 мянга гаруй иргэн “Pfizer” компанийн вакцины эхний тунг хийлгэжээ. 

 

Эх сурвалж: ТЕЛЬ-АВИВ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?