ИЗРАЛИД ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ТАТГГАЛЗСАН ХҮМҮҮСИЙГ БҮРТГЭЛД ОРУУЛНА

2020-12-29  

Бид коронавирусийн вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийг бүртгэлд оруулж, бүртгэлийн мэдээллээ Европын Холбооны бусад улс оронтой хуваалцана хэмээн Испанийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

"Жагсаалтын мэдээллийг бид олон нийт болон ажил олгогч нарт үзүүлэхгүй. Бид бүгд вакцинжуулалтад хамрагдсанаар вирусыг ялна. Хэдий чинээ олон хүн хамрагдана төдий чинээ сайн” хэмээн Испанийн Эрүүл мэндийн сайд Сальвадор Илла мэдэгджээ.

Коронавирусийн цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан Европын улсуудын нэг нь Испани юм. Европын Холбооны /ЕХ/ эмийн байгууллага өнгөрсөн долоо хоногт “Pfizer-BioNTech” компанийн коронавирусний вакциныг 27 гишүүн орондоо хэрэглэхийг зөвшөөрсөн билээ.

Вакцин хийлгэхгүй хэмээн мэдэгдсэн Испанийн иргэдийн тоо 11 дүгээр сард  47- 28 хувьд хүрч буурсныг сүүл явуулсан санал асуулгын дүн харуулжээ. 

 

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?