ШИНЭЭР 20 ХҮН КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАЖЭЭ

2020-12-30  

 Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид энэ сарын 29-нд нийт 12 828 хүнд хийсэн PCR шинжилгээгээр  20 хүнд коронавирус илэрчээ.

Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. Хоёр тохиолдол нь 12 дугаар сарын 20-нд  Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрч зөөвөрлөгдсөн тохиолдол 397 болж байна. Үлдсэн 18 нь одоо үүсээд байгаа голомтын хавьтлын хүмүүс байна. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй 8 өвчтөн, 2 сахиур, 3 хавьтал, эрүүл мэндийн ажилтан таван хүн байгаа юм.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Өчигдөр Тэнүүн-Огоо компанийн автобусны хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тухайн компанийн ажилтан 10-аад залуус бөөнөөрөө салхинд гарсан байна. Тэдгээрийн дотроос хоёр хүнээс халдвар илэрлээ. Бусад хүмүүсийг нь тусгаарласан. Тухайн автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан. Одоогоор халдвар илрээгүй байна” хэмээсэн юм. 

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. 

Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 1195 болжээ. Сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрчээ. Нийт 824 хүн эдгэрээд байна.

 
 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?