PCR ШИНЖИЛГЭЭГЭЭР 5 ХҮНД КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

2021-01-01  

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, мөн НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, аймгийн салбар лабораторид энэ сарын 31-нд нийт 17764 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 5 хүнд коронавирус илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “ХӨСҮТ-ийн 1 сувилагчаас халдвар илэрсэн бол БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай халдварын голомтоос 2 тохиолдол илэрсэн бол Мөнххада ХХК-иас улбаатай 2 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

Энэ коронавирус илэрсэн сүүлийн хоёр хүний эх уурхайн талаар урд шөнөөс тандалт судалгааг хийж байна. Тоёото автомашин борлуулдаг Мөнххада ХХК-ийн компанид 116 хүн ажилладаг, тэднээс ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлалтад авсан. Хоёрдогч хавьтлын  92 хүн байгаа. Энэ хүмүүст шинжилгээ болон тандалт судалгааны ажлууд хийгдэж байна. 

Сүүлийн 24 цагийн дотор халдвар гарч байсан Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?