КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСАН ДОЛООН ХҮН ЭДГЭРЧЭЭ

2021-01-01  

Манай улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусээр өвчилсөн 7 хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. 

Манай улсад өчигдөр нийт 17764 PCR шинжилгээ хийснээс 5 хүнд коронавирус илэрсэн байна.  Дээрх тохиолдлуудын нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтод ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан, хоёр нь МӨНХХАДА компаийн ажилтан байна. Шинээр коронавирус илэрсэн МӨНХХАДА компани нь 116 ажилтантай бөгөөд халдвар авсан хоёр иргэний ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлаад байна. 

Халдвар голомтлон тархаад байсан аймагт коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 414, улсын хэмжээнд дотоодын халдвар 740, нийт 1220 тохиолдол бүртгэгдээд байна. Мөн өнөөдөр 7 хүн эдгэж дараагийн шатны хяналтад шилжсэн байна.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?