ШИНЭЭР 23 ХҮН КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАЖЭЭ

2021-01-04  

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээгээр 23 хүнд коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 3-нд нийт  12 621 хүнд шинжилгээ хийсэн  байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ,  “Эдгээр тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн буюу 12 дугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрлээ.  Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн. Бусад 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, “Мөнххада” компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой халдварууд бүртгэгдлээ” хэмээв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын тохиолдол 1286 болжээ. Үүнээс 878 хүн эдгэрээд буй юм. Сүүлийн 24 цагт 9 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 398 хүн эмчлүүлж байна. Тэдний хоёр нь маш хүнд, 9 нь хүнд, 125 нь хүндэвтэр, 262 хүн хөнгөн оноштой байгаа аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?