ИХ БРИТАНИД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСИЙН ШИНЭ ХУВИЛБАР ТАЙЛАНДАД ИЛЭРЧЭЭ

2021-01-04  

Их Британиас Тайландад ирсэн гэр бүлийн дөрвөн гишүүнээс коронавирусний шинэ хувилбар илэрчээ.

Энэ тухай Бангкок дахь Чулалонгкорны nх сургуулийн анагаах ухааны факультетын эмнэлзүйн вирус судлалын төвийн тэргүүн Йонг Пововраван мэдэгдсэн байна. 

Одоогоор тус гэр бүлийг хувийн эмнэлэгт тусгаарлаж байгаа аж.

Коронавирусийн хувьсан өөрчлөгдсөн хувилбар Их Британид илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок 12 дугаар сарын 14-нд мэдэгдсэн билээ. Шинэ хувилбар нь бусад төрлөөсөө 70 хувиар илүү хурдан халдварлах чадвартай гэж үзээд байгаа хэдий ч нас баралтад илүү нөлөө үзүүлдэг эсэх нь нотлогдоогүй юм. 

 

Эх сурвалж: БАНГКОК. /Khaosod/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?