Япон улсад өнгөрсөн жил 122 хүн гэртээ нас барсан бол өнгөрсөн 12 сард нас барсан хүний тоо огцом өссөн байна.
Өнгөрсөн оны 3-12-р сарын хооронд титэм вирусын халдвар авснаас болж нийт 122 хүн гэртээ нас барсан гэж цагдаагийн газраас өнөөдөр мэдээллээ.
Гэртээ нас барсан хүмүүсийн тоо 12-р сард огцом өсч 56-д хүрсэн байна.
Япон улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд болон цагдаагийн газар хамтран үхлийн шалтгааныг тодруулсан байна.
Цагдаагийн газрын мэдээлснээр нийт 122 хүн нас барснаас Токио хотод 36 хүн байгаа нь хамгийн их үзүүлэлт бол үүний дараа Осака хотод 25, Хиого хотод 11 хүн бүртгэгдсэн байна.
Насны ангиллаар авч үзвэл 20-оос дээш настай 1, 30-аас дээш настай 2, 40-өөс дээш настай 6, 50-аас дээш настай 20, 60-аас дээш настай 23, 70-аас дээш настай 39, 80-аас дээш настай 22, 90-ээс дээш 9 хүн бүртгэгджээ.
Хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 89, эмэгтэй 33 хүн байжээ. Гуравдугаар сараас арван нэгдүгээр сарын хооронд сар бүр нас барсан хүний тоо 10 буюу түүнээс доош үзүүлэлттэй байсан бол арванхоёрдугаар сард 56 болж гэнэт өссөн байна.
12-р сард нас барсан 56 хүний 50 нь гэртээ, өндөр настнуудад зориулсан асрамжийн газар, эмчилгээ үзүүлж буй зочид буудлуудад нас барсан байна. Харин зургаан хүн гадуур явж байхдаа гудамжинд, дэлгүүрийн жорлонд нас барсан байна.
Нас барсан хүмүүсийн 18 нь нас барахаасаа өмнө өгсөн шинжилгээгээр титэм вирусын халдвартай байсан бол 38 хүнийг нас барсны дараа оношлоход титэм вирусын хариу эерэг гарсан байна.
Эх сурвалж: Nippon.com