НИЙСЛЭЛД КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 13 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭВ

2021-01-07  

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 6-нд нийт 12 200 хүнд шинжилгээ хийсэн  байна. 

Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.  Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эдгээрээс 10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн эмч, ажилчид, тэдний гэр бүлтэй холбоотой байна. Хоёр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай бол нөгөө нь Голомт банкны нэг ажилтнаас халдвар илэрсэн. Тиймээс БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 2020 оны 12 дугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэдийг харьяа цэгтээ шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна гэв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1362 болжээ.  Үүнээс 889 хүн эдгэрээд буй юм. Сүүлийн 24 цагт хоёр хүн эдгэрчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай  462 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 13 нь хүнд, 138 нь хүндэвтэр, 310 хүн хөнгөн оноштой байгаа аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?