“COVID-19” ХАЛДВАРЫН 33 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

2021-01-08  

 Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 33 хүнд коронавирус илэрчээ. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 14 225 хүнд шинжилгээ хийсэн  байна. 

Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.  Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчаас халдвар илэрлээ. Бусад нь өмнө нь гарч байсан голомттой холбоотой гэр бүлийн голомтын хавьтал бөгөөд “Мөнххада”, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлээс дамжсан халдвар илэрсэн. Мөн Ачтан эмнэлгийн ажилчид болон гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ. Түүнээс гадна Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нэг орцны 6 хүн өвчилсөн. БГД-ийн 6 дугаар хорооны 65 дугаар байр, 43А байр, 57 дугаар байр гээд өвчлөл гэр бүлийн голомттой холбоотой халдвар гарч байна. Тиймээс БГД-т үүссэн голомттой холбоотой 5,6 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг өчигдөр оройноос эхэлсэн” гэв.

Улсын хэмжээнд кластер өьчдлөлийн голомтод 897 тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1395 болжээ.  Үүнээс 896 хүн эдгэрээд буй юм. Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай  488 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 12 нь хүнд, 150 нь хүндэвтэр, 323 хүн хөнгөн оноштой байгаа аж.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?