ОЙРЫН ӨДРҮҮДЭД СЭРҮҮСНЭ

2016-05-19  

Өнөө маргаашдаа говь, талын нутгаар хүчтэй, халуун хуурай салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

20-нд нутгийн өмнөд хэсгээр, 21-22-нд баруун болон говийн нутгаар, 23-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Шөнөдөө Хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

 

 

Эх сурвалж : УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?